Шатахуун.мн

Өнөөдөр шатахуун авч болох уу?

Улаанбаатарт 2026 оны 8-р сарын 4-нөөс 15 хүртэл шатахууныг улсын дугаарын сүүлийн цифрээр олгож байна: сүүлийн цифр тэгш (0, 2, 4, 6, 8) бол сарын тэгш өдрүүдэд, сондгой (1, 3, 5, 7, 9) бол сондгой өдрүүдэд. Долоо хоногийн гараг биш, сарын өдрийн тоогоор. Нэг удаагийн цэнэглэлт дээд тал нь 50,000₮. Саванд олгохыг хориглосон.

8-р сарын 15-наас 9-р сарын 12 хүртэл замын хөдөлгөөнд мөн тэгш/сондгой хязгаарлалт үйлчилнэ (өдөр бүр 07:00–21:00, 9-р сарын 1-нд хязгаарлалтгүй).

Эх сурвалж: МҮОНРТ — хуваарь, арга хэмжээ, хөдөлгөөний хязгаарлалт.